
Францын ерөнхийлөгчийн кампанит ажил одоо улам эрчимжиж, түүнд оролцогсдын биеийн болон сэтгэлийн эрчийг шавхахаас гадна ойр дотныхонд нь ихээхэн дарамтай байна. Одоо 44 настай Карла Бруни нөхрийнхөө төлөө ихээхэн шаналж байна. Нэн ялангуяа нөхрийн чансаа муу, олон дуулианд түүнийг нэрийг оруулсан нь түүнд хүндээр тусчээ. Тэрээр сэтгэлээ барьж чадахгүй өөрийн хүмүүстээ уурлан уцаарладаг болсноос гадна дандаа уйлдаг болсон гэнэ. Бруни гэртээ суухын оронд нөхрийнхөө кампанид идэвхтэй оролцож байгаа нь үүний гол шалтгаан болж байна. Саркози өөрөө ярихдаа өдөрт бараг 20 цагаар ажиллан Брунид дарамт өгч байгаа буруутай гэв. “Би түүний эрүүл мэндийн төлөө ихээхэн шаналж байна. Тэр огт өөрийгөө боддоггүй. Үүргээ мэдрэх түүний санаанд багтамгүй эрмэлзэл нь гэр орон, өөрийн талаар бодох зай зав өгдөггүй. Тэр өөрийгөө огт хайрладаггүй. Би түүнийг гэнэтхэн үхчих вий гэж айж байна” хэмээн тэргүүн хатагтай гомдлоо хэлжээ.
Муу хүмүүсийн хэлэх нь Саркози сонгуульд ялагдвал хийдэд лам болно гэсэн юм. Тэр лам болохгүйн тулд тийм идэвхтэй ажиллаж байгаа гэнэ. Бруни хөхний сүүнээсээ гадна өөрийн гоо үзэсгэлэнгээ энэ стрессийн улмаас алдаж байна гэж хэвлэлээр бичих боллоо.