“Шинэ үе” продакшнд хүчин зүтгэж байсан жүжигчин Батууш “Мөрөөдлийн театр” руу урважээ. Тэрбээр саяхан тайзнаа нээлтээ хийсэн тус театрын хоёр дахь уран бүтээл “Хайртай бол эргэж хараарай” драмын жүжигт цагдаагийн дүрийг бүтээсэн бол мөн өнөөдөр нээлтээ хийх “Ээжийн дайсан” инээдмийн киноны трэйлер дээр мөн л цагдаагийн дүрийг бүтээсэн байдаг. Сүүлийн үед түүнд цагдаагийн дүр илүүтэй зохиод байгаа бололтой.
А.ЗУЛ