Английн Шеффильд хотод снукер билльярдын 75 дахь удаагийн ДАШТ үргэлжиж байна. Тус тэмцээний шөвгийн наймд дэлхийн долоон удаагийн аварга Шотландын домогт тамирчин Стивен Хендри нутаг нэгт Стивен Магуред хожигдсоны дараа зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Өдгөө 43 настай тэрбээр 1981 оноос билльярдын спортоор хичээллэж, ДАШТ-д долоон удаа (1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1999 он), “Мастерс”-т зургаа, нэр хүндээрээ дээрхи хоёр тэмцээний дараа ордог Их Британийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлж байснаас гадна дэлхийн чансааг есөн жил тэргүүлж байв.
Б.ЗҮЧИ
“Өдрийн шуудан” сонин