Алтны ханш өссөн нь манайд ашигтай

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Алтны ханш өссөн нь манайд ашигтай

Алтны ханш нэг унц нь 1660 орчим ам.доллараар нээгдлээ.

Энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн дээд амжилт юм. Хөрөнгө оруулагчид Европын төв банкийг анхааралтай ажиглаж байна. Тэд өчигдөр бодлогын хүүгээ зарлах талаар хуралдсан аж.

Мөн Франц, Грекийн сонгууль ч зүй ёсны анхаарал татаж байгаа юм. Дэлхийн хамгийн том алтны сан болох SPDR Gold Trust-ын хувьцаа сүүлийн гурван сарын доод цэгээ хийж 1274 болоод байгаа.

Харин АНУ-ын авто худалдаа 2.3 хувь өсөөд байна. Алтны ханшийн дээрх өсөлт манай улс зэрэг нийлүүлэгч орнуудад ихээхэн сайн талтайг олон улсын эдийн засагчид хэлж байгаа.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж