
Энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн дээд амжилт юм. Хөрөнгө оруулагчид Европын төв банкийг анхааралтай ажиглаж байна. Тэд өчигдөр бодлогын хүүгээ зарлах талаар хуралдсан аж.
Мөн Франц, Грекийн сонгууль ч зүй ёсны анхаарал татаж байгаа юм. Дэлхийн хамгийн том алтны сан болох SPDR Gold Trust-ын хувьцаа сүүлийн гурван сарын доод цэгээ хийж 1274 болоод байгаа.
Харин АНУ-ын авто худалдаа 2.3 хувь өсөөд байна. Алтны ханшийн дээрх өсөлт манай улс зэрэг нийлүүлэгч орнуудад ихээхэн сайн талтайг олон улсын эдийн засагчид хэлж байгаа.
"Улс төрийн тойм" сонин