Үр тарианы хувьд 2431,9 тн үр шаардлагатай байгаа юм байна. Аж ахуйн нэгжүүд 1171,8 тн үрийг нөөцөлж, тариалалтанд 1347,6 тн үр дутагдах тооцоо гарсан. Өнөөдрийн байдлаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 1 тн улаан буудайн үрийг 40 хувийн урьдчилгаатайгаар 680.000 төгрөгөөр, Улсын нөөцийн салбар 1 тн улаан буудайн үрийг урьдчилгаагүйгээр 580.000 төгрөгийн үнэлгээтэйгээр аж ахуйн нэгж олгож эхлээд байгаа аж.
Хаврын тариалалтанд зориулж тариалан эрхлэлтийг дэмжих сан дизелийн түлшийг 50 хувийн урьдчилгаатайгаар 1 литрийг 1740-1820 төгрөгөөр, Дархан хот дахь Шунхлай компанийн салбар 1 литрийг 1580 төгрөгөөр урьдчилгаагүй намар эргэн төлөгдөх нөхцлөөр аж ахуйн нэгж, иргэдэд гэрээний дагуу нийлүүлж эхэлжээ. Хаврын тариалалтын үед нефьт хангамжийн байгууллагууд нөөцлөгдсөн шатхуун хүрэлцээтэй гэж үзэж байна. Мөн үр ариутгалын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар ТЭДСангаас аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд тариалалтанд зүтгэх хүчний трактор 86, үрлэгч 80, хаварч 33, Зиг заг борной 108 ширхэг техникийг засварласан байна.