Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын волейболын тэмцээн Спортын төв ордны “А” зааланд үргэлжиж байна. “Монголын олимп”-д гар бөмбөгийн “Сүлд”, “Хүч”, “Алдар”, “Аврагч”, “Хилчин” спорт хороо, Хөвсгөл, Дорнод, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр, Ховд аймаг, нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн эрэгтэй 16, эмэгтэй 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Тэмцээнд лигийн тамирчид оролцож буйгаараа онцлог бөгөөд МВХ-ны дээд лигийн дөрвөн удаагийн аварга ИНЕГ-ын “Буянт-Ухаа” баг, “Алдар” спорт хороо, эмэгтэйчүүдийн аварга “Энагурэ” ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны нэрийн өмнөөс тоглож байгаа юм. Их наадмын хагас шигшээ тоглолт маргааш, медалийн төлөөх тулаан нөгөөдөр болно.
“Өдрийн шуудан” сонин