
Тэд оюутан сурагчдын хонхны баярт зориулан “Амьдрал өөрөө хичээл” нэртэй адал явдалт, уянгын жүжгээр бэлэг барин нийслэлчүүдэд хүргэсэн. Өчигдөр МҮЭСТО-нд хаалтаа хийсэн эл жүжиг Дархан, Эрдэнэт гээд орон нутгийн залууст хүрэх гэнэ.
Уг жүжгийн зохиолыг “Шилдэг өнгө” продакшны захирал Ц.Хүсэлбаатар бичиж, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Бат-Өлзий ажиллаж, жүжигчин С,Өлзийхүү маркетингийн ажлыг хариуцан ажилласан.
Жүжгийн гол дүрүүдэд СУИС-ийг энэ жил жүжигчний мэргэжлээр төгсч буй залуу уран бүтээлчид голлон ажилласан бөгөөд жүжигчин Д.Бямбацогт, Б.Навчаа, Г.Золбоот нар оролцон тоглосон юм.
Г.Даша