Путин Засгийн газартайгаа салах ёслол хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Путин Засгийн газартайгаа салах ёслол хийлээ

Оросын ерөнхий сайд Владимир Путин сайд нартайгаа сүүлчийн хуралдаанаар салах ёслолоо хийн тэдэнд хамтран ажилсанд нь талархал илэрхийллээ. Тэрээр өөрийн ажлыг “онцгой сургууль” гэж нэрлэсэн байна.

“Манай орон маш ноцтой шалгалтуудыг тууллаа. Та нарын хэн нь хэрхэн яаж ажилладгийг би харж, мэдэж байна. Засгийн газрын гишүүн бүр өөрийн салбарынхаа мэргэжлийн болон улс төрийн хариуцлагыг бүрэн үүрсэн” гэж тэр хэлээд сайд бүрийг  бүрэн дүүрэн хүч хөдөлмөрөө гаргасан гэлээ.

Засгийн газрынхаа амжилтаар тэр хямралын үеэр суурь салбаруудаа дэмжсэн хэргийг нэрлэв. Иргэдийн тэтгэврийн дахин үнэлгээ, хуучин Зөвлөлтийн орон зайд Оросын байр суурийг бэхжүүлснийг тэр онцлов. Орос-Белорусь-Казахстан гурвын эдийн засгийн нэгдсэн орон зай ба Гаалийн холбоог бий  болгосноо  тэр том амжилт гэлээ.

Эцэст нь тэр “Та бүхний тэвчээрт, бидний хамтын ажиллагаанд нандинаар хандаж байсанд чинь би талархал илэрхийлэхийг хүсч байна. Ямар нэгэн зүйлийн тайлбарыг олох асуудалд гүнзгийрэн орохдоо ээдрээтэй, бачуурмаар байсан ч бид үргэлж бие биенээ хүндэтгэн  ажиллаж ирлээ” гэж Путин хэлжээ. Энэ сарын 7-ны өдөр Владимир Путины ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж