Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймгийн мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдэд Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээрх аймгуудын ойн сантай хамтран хяналт шалгалтын ажлыг хийсэн байна. Шалгалтын үеэр мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүд ойн менежментийн төлөвлөгөөг ашиглаж мөрддөггүй, мэргэжлийн байгууллагын гэрчилгээний дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, сумын ИТХ-аас тухайн жилийн мод бэлтгэлийн хуваарийг батлахдаа мод бэлтгэх эрх, цэвэрлэгээний огтлолтыг иргэдэд дур мэдэн олгосон гэх мэт зөрчил илэрсэн байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сумын үйл ажиллагаа явуулах эрхгүй “Мортир” компанид 700м3, “Очир-Эрдэнэ манлай”компанид 100м3, “УБЦО”компанид 200м3, “Хайрхан буянт”-д 600м3, “Хүдэр хайрхан”-д 100м3 мод бэлтгэх эрх олгосон нь шалгалтаар илэрсэн байна.
Э.Сараа