
Италийн “супер машин” бүтээгч Ferrari энтертайнментийн салбарт хүч сорихоор шийдэж, Абу Дабид “Ferrari World Theme Park” байгуулахаар болжээ. Тус паркт Ferrari GT загварын галзуу хулгана байх бөгөөд 20 гаруй машинтай байх гэнэ. Галзуу хулганын машин бүр нь Ferrari F430 Spider автомашинтай ижил загвартай байх ба дөрөв хүртэл хүний багтаамжтай байх юм. Ferrari-гийн мэдээлснээр GT уралдааны загварын галзуу хулганын машин нь паралель байрласан давхар замаар зэрэгцэн, агаарт хурдлах гэнэ. Түүнчлэн 200 км/цагийн хурдтай “нисэх” учир дэлхийн хамгийн хурдан галзуу хулгана болох учиртай. Уг паркийг 135 га газарт байгуулж байгаа бөгөөд 2010 оны хоёрдугаар хагаст нээлтээ хийх ажээ.
С.Цэлмэг