Юанийн доллартай харьцах ханш өсөв

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Юанийн доллартай харьцах ханш өсөв

Хятадын Ардын банк үндэсний валютынхаа лавлагааны ханшийг 19 хувиар нэмэгдүүлэн нэг доллартай 6,267 юань тэнцэхээр болгов. 2005 оноос  хойш юанийг долларт уялдуулсан ханш хамгийн өндөрт хүрчээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өсөлт нь 0,7 хувиар нэмэгджээ.

Bloomberg тэмдэглэж байгаагаар юанийг хиймлээр бэхжүүлсэн нь АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнерийн Бээжинд хийх айлчлалттай холбоотой байж магадгүй гэнэ. Түүнийг Хятадын ерөнхий сайдын орлогч Ван Цишаньтай юанийн талаар ярилцах болно гэсэн хүлээлт үүссэн юм.

АНУ ба Барууны орнуудын эрх баригчид Хятадыг санаатайгаар мөнгөнийхөө ханшийг буулгаж байгаа гэдэг. Харин Хятад аажмаар валютаа бэхжүүлж байна гэдэг. Сүүлийн таван жилийн дотор юанийн доллартай харьцах ханш 23 хувиар нэмэгджээ.
Тухайлбал, Бүгд найрамдах намаас  ерөнхийлөгчид нэр дэвших магадлал сайтай Митт Ромни Хятадын валютын бодлогыг эрс шүүмжилдэг бол өнөөгийн засаг захиргаа нь үндэсний валютын ханшаа зах зээлд ойртуулахыг хятадуудад байнга сануулдаг ч тэдэнд арай зөөлөн хандлагатай юм.

Юанийн бага ханш нь Хятадын үйлдвэрлэгчдэд тустай учраас тэд дотоод ба гадаадын зах зээл дээр давуу талыг өгдөг. Ханшийг бага барьснаар өөрийн үйлдвэрлэлийг дэмждэг, гэхдээ Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм горимд харшилдаггүй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж