Тамирчдад мөнгөн шагнал гардуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Тамирчдад мөнгөн шагнал гардуулна

Монгол Улсын Засгийн газрын дөрөвдүгээр сарын 18-ны ээлжит хуралдаанаар спортынхонд хамаарах нэг асуудал хэлэлцсэн нь тамирчдад мөнгөн шагнал олгох тухай байсан юм. Тус хуралдаанаас жүдо бөх, софт теннис, самбо бөхийн дэлхийн цомын аварга, шатар, кураш бөх, бүстэй барилдааны өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад нийт 187 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өнөөдөр 11.30 цагт Эрүүл мэндийн яаманд тамирчдыг хүлээн авч, мөнгөн шагнал хүртэх 60 тамирчин, долоон дасгалжуулагчид мөнгөн шагнал гардуулах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж