Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт Япон улсаас уригдаж ирсэн эмч нар монгол хүүхдүүдэд зүрхний мэс ажилбар хийж байна.
Тэд "Хариу нэхээгүй үйлс" ТББ-ын шугамаар манай улсад 11 дэх жилдээ хүрэлцэн ирээд байгаа аж.
Энэ удаа тэд тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл 41 хүүхдэд үнэ төлбөргүй
зүрхний мэс ажилбар хийх аж. Дашрамд дурьдахад дээрх эмч нар сүүлийн 11
жилийн дотор 1500 гаруй монгол хүүхдэд оношлогоо, 350 гаруй хүүхдэд
зүрхний үнэгүй мэс ажилбар хийгээд байгаа ажээ.
Б.Номин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин