Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөв

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөв

Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэн тулгын чулуугаа тулсны 85 жилийн ойн өдөр. Хуучин цагт бол энэ өдөр пионерууд шугам жагсаал хийж, өргөнөөр тэмдэглэдэг байлаа. Харин өнөөдөр Монголын Хүүхдийн төлөө газраас санаачлан хүүхдийн байгууллагыг үүсгэн санаачлагч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд хүүхдийн байгууллагын ажилтнууд, үе үеийн пионерууд, скаутын төлөөлөгчид оролцсон. Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга М.Тогтохням хүүхдийн байгууллагынхаа 85 жилийн баярын мэндийг нийт хүүхэд багачууд, хүүхдийн төлөө ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхдийн байгууллагын ажилтнууддаа хүргэж, ажлын амжилт хүслээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж