Баруун бүс нутгийг эрүүл бүс болгоно

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Баруун бүс нутгийг эрүүл бүс болгоно

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Беонард Валла өчигдөр буюу тавдугаар сарын 03-нд манай оронд анх удаа айлчлан ирлээ. Түүнийг Монгол улсын ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар Хүнс хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжиж  энэ талын бодлогыг тууштай хэрэгжүүлж, малчдыг мэргэшүүлэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, вакцинжуулах бодлогыг тэргүүн зорилтоо болгож, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Таван эрдэнэ” зэрэг томоохон арга хэмжээг орон даяар хэрэгжүүлж байгаа талаар мөн мал аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн гол тулгуур бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн экспортын орлогод голлох байр суурь эзэлдэг  гэдгийг ерөнхий сайд дуулгаад энэ чиглэлээр дэлхийн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь маш чухал байгааг  онцлон хэллээ. Мал сүргийг эрүүлжүүлэх бодлогыг нэн тэргүүнд тавьж баруун бүс нутгийг эрүүл статустай бүст хамруулах, мөн олон улсын түвшинд зарлах ажлыг  Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага судалж шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо. Ноён Бернард Валла уулзалтын үеэр “ХХI-р зуунд дэлхий нийтээр байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзэх болсон Тийм ч утгаараа органик бүтээгдэхүүн үнэд орж байгаа энэ үед мал махыг эрүүлжүүлэх, эрүүл цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргах асуудлаар манай байгууллага Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаа ” гэдгээ илэрхийлж, Энэ оны буюу 2012 оны 08 дугаар сард Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас мэргэжлийн шинжээчдийн бага ирж баруун бүсийг эрүүл бүс болгон ажлыг эхлүүнэ гэж  амалсан байна.

                                                                                                                                 Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж