Сумочдын тэмцээний талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Сумочдын тэмцээний талаар мэдээлнэ

Арлын оронд мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ Монгол орныхоо нэрийг дуурсгаж яваа их аварга Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын тэргүүтэй сумочид эх орондоо хүрэлцэн ирж, үндэсний бөхийн аварга, арслангуудтай сагсан бөмбөгийн талбайд өрсөлдөх өвөрмөц нэгэн “тулаан” болох гэж буй тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл, “TLG-13” Төрийн бус байгууллага, “Хакухо” сангаас хамтран зохион байгуулж буй тус тэмцээний талаар зохион байгуулагчид нь өнөөдөр 15.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж