“НВЦ” ХХК Пилгрим Прайд корпорацийг Монголд төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

“НВЦ” ХХК Пилгрим Прайд корпорацийг Монголд төлөөлнө

Тахианы махны хэрэглээсүүлийн жилүүдэд дэлхий нийтэд төдийгүй манай улсад ч эрс нэмэгдэж байна. Хүн төрөлхтөн өдөр ирэх тусам хонь, үхрийн махнаас бага багаар татгалзаж, өөх тос багатай уургийн агууламж өндөр тахианы мах хүнсэндээ хэрэглэх нь ихэслээ. Гэхдээ бид чанарын шаардлага хангасан тахианы мах, махан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэж байна уу. Энэ эргэлзээтэй асуудал болоод байгаа юм. Урд хөршөөс ирж буй тахианы мах болон махан бүтээгдэхүүниийхэнхнь ямар нэгэн химийн бодистой тэжээлээр тэжээгдсэн тахианы мах байдаг гэдгийг холбогдох газрын албан тушаалтнууд хүртэл баталдаг.

 “НВЦ” компани “Пилгримпрайд” корпорацийн албан ёсны дистрибьютер болов

Тэгвэл та бид дэлхийн нийтэд танигдсан тахианы махаараа алдартай АНУ-ын “Пилгримпрайд” корпорацийн үйлдвэрээс гарч буй шинэхэн тахианы махыг хүнсэндээ хэрэглэх боломжтой болжээ. Арван таван жилийн турш тахианы мах, махан бүтээгдэхүүн, тахианы өндөгний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа “НВЦ” компани  “Пилгримпрайд” корпорацийн албан ёсны дистрибьютер боллоо. “Пилгримпрайд” корпорацинь АНУ-д 1946 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн одоо 56 мянган ажилтантай бөгөөд жилдээ 7.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг 95 оронд экспортолж байна. “НВЦ” компани  “Пилгримпрайд” корпорацийн албан ёсны дистрибьютор болсныг баталгаажуулан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажил өнгөрсөн бямба гаригт болсон юм. Уг арга хэмжээнд “Пилгримпрайд” корпорацийг төлөөлж олон улсын худалдаа хариуцсан захирал Charlesvon der Heyde болон ази талын борлуулалт хариуцсан менежер Ting Song нар оролцов. Харин “НВЦ” компанийн захирал Б.Цэрэндаваа хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Үйлдвэрээс шууд та бүхний гарт

“Пилгримпрайд” корпорацийн олон улсын худалдаа хариуцсан захирал Charles von der Heyde-тайярилцлаа.

-Монголчуудад тахианы мах нийлүүлэх гэж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монголд ирээд сайхан байна. Цэлгэр уудам нутагтай ард түмэнд нэрийн бүтээгдэхүүнээ хүргэх гэж байгаадаа таатай байна. Манай корпораци дэлхийн олон оронд нэрийн бүтээгдэхүүнэээ кспортолдог. Монголчуудад чанартай тахианы мах махан бүтээгдэхүүн хүргэх гэж байна. Цаашид “НВЦ” компанитай хамтарч олон ажил зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Үнийн хувьд зах зээлийн үнээс хямд гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үйлдвэрээс гараад шууд хэрэглэгчдэд хүрч байгаа болохоор үнийн хувьд хямд гэж ойлгож болно. НВЦ компани нь манай корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор тахианы мах, махан бүтээгдэхүүнийг дундаа ямар нэгэн шат дамжлаггүйгээр үйлдвэрлэгчээс шууд Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой болсон гэв. Энэ үеэр Ази талыг хариуцсан менежер Ting Song “Азийн иргэд сүүлийн жилүүдэд тахианы мах хүнсэндээ хэрэглэх нь нэмэгдэж байгаа. Монголчууд ч гэсэн сүүлийн жилүүдэд тахианы мах хэрэглэх болжээ. Монголд дэлхийн тэргүүлэгч тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Пилгримпрайд” корпорацийн бүтээгдэхүүн хүрч байгаа нь сайшаалтай зүйл болж байна” гэв.

Хүнсний захууд болон дэлгүүрээс авах боломжтой

Өчигдрийн байдлаар гэхэд үхрийн мах килограм нь 9500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин НВЦ компанийн борлуулж буй “Пилгримпрайд” корпорацийн тахианы мах үүнээс 3 дахин хямд үнэтэй байна. Уншигч та дэлхийд алдартай корпорацийн тахианы махыг хаанаас худалдаж авах вэ? гэж асуух байх. Тэгвэл хүнсний томоохон захууд болох “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Барс” захууд мөн супермаркет, дэлгүүрүүдээр түүнчлэн Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад худалдаалагдаж байгаа ажээ. Энэ талаар “НВЦ” ХХК-ий Худалдаа үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Мөнхбатаас цөөн асуултад хариулт авлаа.

– “Пилгримпрайд” корпорацийн тахианы мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь шууд иргэдэд хүргэж байгаад юуны өмнө баяр хүргэе. Тахианыхаа махыг хаана хаана борлуулж байгаа вэ?

– Манай компани 15 жилийн турш өндөг, тахианы мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа эрхэлж байна. Тэр ч утгаараа АНУ-ын “Пилгримпрайд” корпорацид тахианы мах, махан бүтээгдэхүүнийг албан ёсоор худалдаалах хүсэлт тавьсан юм. “Пилгримпрайд” корпораци бидний тавьсан саналыг хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр бид чанарын шаардлага хангасан дэлхийн брэнд тахианы мах хүнсэндээ хэрэглэх боломжтой болж байна. Манай компаниас “Оюутолгой”, “Энержиресурс” гэх мэт уул уурхайн томоохон компаниуд тахианы мах худалдаж авах гэрээ хийж байна. Хэрэглэгч та бүхэн хамгийн ойрхон хүнсний дэлгүүр болоод томоохон захуудаас худалдаж авах боломжтой байгаа. Мөн Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад мах махан бүтээгдэхүүн худалдаалах сүлжээ дэлгүүрээ нээсэн. Нэг сард монголчууд 750 тонн тахианы мах хүнсэндээ хэрэглэж байна гэх судалгаа бий. 

Э.ХҮРЭЛБААТАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж