
Өчигдрөөс эхлэн “Бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэж байна. БСШУЯ, Соёл урлагийн газар, Үндэсний номын сантай хамтран зохион байгуулж буй уг баярын хүрээнд яг одоо ховор номын дуудлага худалдаа болж байна. Дуудлага худалдаа Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд болж байгаа юм. Ховор номын дуудлага худалдааг анх 1996 онд зохион байгуулжээ. Энэ удаа өмнө нь хэвлэгдэж байсан ч одоо ховордож, уншигчдын дунд эрэлт ихтэй байгаа номуудыг дуудлагаар худалдаж байгаа юм. Дуудлага худалдаанд ном цуглуулдаг, ном худалдаалдаг иргэд голчлон оролцдог бөгөөд номынхоо үнэлгээг ч өөрсдөө тогтоодог ажээ. Өнгөрсөн онд л гэхэд 20 гаруй хүн 70 орчим ховор номоо дуудлагаар худалджээ.
Д.Цээнэ