Монголын паралимпийн эрх нэгээр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Монголын паралимпийн эрх нэгээр нэмэгдлээ

Туркийн Анталия хотод болж байгаа паралимпийн эрх олгох буудлагын сүүлчийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатаар удирдуулсан Монголын мэргэн буучид онч сорьж байгаа билээ. Маргааш өндөрлөх уг тэмцээнд Д.Лхадорж, З.Ганбаатар нар оролцож байгаа юм. З.Ганбаатарын хувьд хоёр ч удаа 545 онооны амжилт үзүүлсэн учраас Лондонгийн паралимпийн наадамд буудлагын спортоор оролцох болзол биелүүлснийг Монголын үндэсний олимпийн хорооноос дуулгалаа. Паралимпийн наадамд оролцох гар бууны эрэгтэй төрөлд 545 онооны амжилтыг дэлхий болон тивийн хэмжээний заагдсан тэмцээнүүдэд хоёроос дээш оносон байх журамтай аж. Өмнө нь эмэгтэй буудлагын төрөлд Ц.Лхамсүрэн паралимпад оролцох эрх аваад байсан билээ. Мөн одоогийн байдлаар манай тамирчид 18 эрхийг албан ёсоор авсан бөгөөд цаашид 3-4 эрх нэмэгдэх магадлалтайг олимпийн хорооныхон ярьж байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж