Чөлөөтийн эрх олгох сүүлийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн эрх олгох сүүлийн тэмцээн эхэллээ

Чөлөөт бөхийн төрөлд олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээн өнөөдөр Финляндын Вантаа хотноо өнөөдөр эхэлж байна. Зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад “Лондон-2012” олимпийн наадамд зодоглох эрх олгох тус тэмцээнд манай таван тамирчин барилдах юм.

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүд дөрвөн жинд /48, 55, 63, 72 кг/ бүтэн багаараа оролцохоор эрхээ аваад байгаа бол эрэгтэйчүүдийн долоон жингээс 74 ба 120 кг-д эрхээ өвөртлөөд буй билээ. Тиймээс үлдсэн таван болох 55, 60, 66, 84 ба 96 кг-ын жинд Монголын тамирчид өрсөлдөх юм. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр дээрх жингийн барилдаанууд болно. Тэмцээнд Монголын тамирчдаас:

55 кг: Гавьяат тамирчин Б.Наранбаатар
60 кг: Г.Мандахнаран
66 кг: Б.Батзориг
84 кг: О.Үйтүмэн
96 кг: Ч.Хүдэрбулга нар барилдах юм.
Хэсгийн барилдаан Монголын цагаар 18.00 цагт, харин шигшээ барилдаан 23.00 цагт эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж