Өөжгий: “Намайг сармагчин гэж хочилдог”

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Өөжгий: “Намайг сармагчин гэж хочилдог”

“Хэрвээ” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Лемонс” хамтлагийн бөмбөрчин Өөжгийг урилаа.


 -Хэрвээ Өөжгий “Лемонс”-ийн бөмбөрчин байгаагүй бол ямар мэргэжил эзэмшиж, хаана  юу хийж явах байсан бол?

-Өө
ёстой мэдэхгүй байна. Би хэзээ ч тэгж бодож яваагүй юм байна шүү.
Багаасаа би хөгжимд их дурладаг байлаа. Тэр хүсэл мөрөөдлөөрөө “Лемонс”
хамтлагийн бөмбөрчин болсон. Хэрвээ би “Лемонс”-ийн бөмбөрчин 
байгаагүй бол онгоцны нисгэгч болох байсан шүү. Эрэгтэй хүний хувьд их
гоё мэргэжил.

-Хэрвээ та эмэгтэй хүн байсан бол ямархуу зан төрхтэй бүсгүй байх байсан бэ?

-Царайлаг
эмэгтэй байх байсан. Эрчүүд эргэж хараад л. За, за тоглосон юм. Ер нь
би эмэгтэй хүн байсан бол хямсгардуу, ихэмсэг харц дээгүүр, алхаа тэгш
тийм л хүүхэн байх байлаа даа.

-Хэрвээ та мод байсан бол?

 -Би
их тайван зантай хүн. Хэр баргийн зүйлд баярлаж догдлоод, уурлаж
бухимдаад байдаггүй. Байгаагаараа байх дуртай. Элдэв, шалдав гоёлд
дургүй. Тэр утгаараа би улиас л байх байсан болов уу. Гэхдээ намрын
улиас их гоё харагддаг шүү дээ. Навчис нь шаргалтаад л.

-Тэгвэл амьтан байсан бол?

-Манай
хамтлагийнхан бүгд хочтой. Гоцлол дуучингаа бид нохой гэх нь бий. 
Харин басс гитарчнаа үхэр гэдэг юм. Харин намайг сармагчин гэж хочилдог
доо. Тэгэхээр би амьтан байсан бол сармагчин л байх байсан болов уу
даа. Миний гадаад төрх  сармагчинтай их төстэй юм билээ.

-Хэрвээ таныг улстөрд хүч үзээ гэвэл зөвшөөрөх үү?

-Хэзээ
ч үгүй. Тийм бохир  зүйлтэй хэзээ ч  хутгалдахгүй. Улстөрч байсан
дорвол урлагт элэгтэй нэгэн байсан нь дээр. Тэгээд ч урлагийн хүн
улстөрч болж жүжиглэж чадахгүй л дээ. Бидэнд тийм совест байхгүй. Улс
төрчид гэдэг чинь их “муу” хүмүүс шүү дээ.

-Хэрвээ танд ид шидтэн тусалья гэвэл  түүнээс юу гуйх вэ?

 

-Хамгийн
түрүүнд гэр бүлтэйгээ сайхан амьдрал эрүүл саруул орчинг гуйна даа. Бас
монголчууд маань гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах тийм жаргалыг, тийм
нөхцөлийг бүрдүүлж өгөөч ээ гэж гуйна. Өнөөдөр Монголын маш олон залуус
сайхан амьдрахын тулд мөнгө цуглуулахаар харийг зорьж байна. Хоёр талд
хоёр зүрх бие бие рүүгээ тэмүүлээд л байдаг. Гэтэл мөнгөнөөс болоод
хамт байж чаддаггүй. Тэгэхээр шулуухан хэлэхэд мөнгө л гуйна даа. Тэр
мөнгөө монголчууддаа тарааж өгөөд л. /Хэ хэ хэ/


/2009 оны 9 сарын 29/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж