Чуулганы нэгдсэн хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаантай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр зарлагдсан ч тодорхой цаг товлоогүй байна. Ямар ч байсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж дууссаны дараа чуулганыг хуралдуулахаар төлөвлөсөн байна. Тус хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төсөл, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай багц төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж