Цэцийн гишүүнийг томилох тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүнийг томилох тухай хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00, 11.30 цагт тус бүр зарлагдаад байна. Байнгын хороодын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийн томилуулах тухай санал, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудлыг  хэллэцэхээр төлөвлөжээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах тухай саналыг УИХ бараг хоёр жилийн өмнө шахам хэлэлцэж байсан юм. Гэхдээ УИХ-ын даргын зүгээс Улсын Ерөнхий прокурорын газрын дарга асан М.Алтанхуягийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулах санал гаргасныг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд тухайн үед эсэргүүцэж завсарлага авч байсан удаатай.

Тус бүлэг өөр хүнийг санал болгосон нөхцөлд асуудлыг хэлэлцэнэ хэмээн байр хадгалсаар ирсэн. Харин энэ удаад хэнийг санал болгоод буй нь нууц байна. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудлын хүрээнд таван ч гишүүнийг томилох асуудал яригдаж буй билээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж