
“Монголын мал эмнэлэг” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр 15 цагт Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд болно. Уг хуралд Дэлхийн мал аж ахйн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Бернард Валлат, АНУ, Япон, ХБНГУ, Чех, БНХАУ, ОХУ, БНСУ, Франц, Түрк, Кувейт, Канад, Авсрали зэрэг улсын төлөөлөл, НҮБ, “Мерси кор” олон улсын байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн төв, ХХААХҮЯ, ЗГХА- зэрэг нийт 45 төлөөлөгч оролцох юм байна. Энэхүү уулзалт, семинар нь Монгол Улс Хөдөө аж ахуйн салбар дахь гадаад харилцаагаа тэлэх, ХАА-н салбарт олон улсын донор орнуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.
У.БОЛОР