МАН-аас нэр дэвших хүмүүсийн нууц жагсаалт ил боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

МАН-аас нэр дэвших хүмүүсийн нууц жагсаалт ил боллоо

Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь шинэ хуулийн шинэ заалтаар явах юм. Уг хуулийн дагуу 48/28 гэсэн хувилбараар намууд нэр дэвшигчдээ тодруулна. Өөрөөр хэлбэл 48 хүнийг нэр дэвшүүлж, 28 хүнийг листээр сонгох юм. 24tsag.mn  МАН, АН-аас нэр дэвшихээр урьдчилан зоогдсон хүмүүсийн нэрсийн жагсаалтыг цуврал болгон дэлгэж байна. Энэ жил МАН-аас хэн, хаана нэр дэвшиж, ямар хүмүүс листэнд бичигдэхээр яригдаж буйг ил болгож байна. Харин маргааш АН-аас нэр дэвших хүмүүсийн жагсаалтыг дэлгэх болно. МАН боловсон хүчин ихтэй учир нэр дэвших хүмүүсээр хахаж байгаа бололтой. Учир нь листээр орох 28 хүний жагсаалт одоогийн байдлаар аль хэдийнээ 35-д хүрчээ. Листэнд орох гэж хүмүүсийн оочерлоод байгаа нэг шалтгаан бий. Тэр нь нам ялбал албан тушаалд дараалалаар нь томилохтой холбоотой юм. МАН-аас нэр дэвшигчдийн болон листэнд бичигдсэн хүмүүсийн цөөнгүй нь шинэ боловсон хүчин байгаа нь анхаарал татлаа. Үүний зэрэгцээ УИХ-ын хамгийн ахмад настан дарга Д.Дэмбэрэл Ховд аймагтаа нэр дэвшихээр зоогдсон нь, ерөнхийлөгч асан Н.Багабандийн нэр листэнд байгаа нь сондгой харагдлаа. Өөр ч сонирхолтой нэрс байгаатай танилцаж болохоор байна.

Мөн МАН-ын удирдлагууд нэг том зовлонтой учирсан байна. Тэр нь УИХ-ын бүлэг дэх гишүүд нь нэр дэвшүүл, эсвэл листэнд оруул гэдэг шантааж хийж эхэлсэн сурагтай. Эрхэм гишүүд үүнийгээ УИХ-ын гишүүн учраас, өмнөх сонгуулиар нэр дэвшиж суудал авчирсан гавъяатай гэх мэтчилэн тайлбарлаж эхэлжээ. Энэ зовлонтой АН-ын удирдлагууд ч гэсэн нүүр тулж байгаа аж. Ингээд МАН-аас нэр дэвшихээр яригдаж буй хүмүүсийн нэрсийг анх удаа “гэрэл цохиулж” байна.

Архангай аймаг

  1. Т.Бадамжунай, ХХААХҮ-ийн сайд
  2.  Ё.Баатарбилэг, Аймгийн засаг дарга


Баян-Өлгий аймаг

  1. Х. Баделхан, УИХ-ын гишүүн
  2. Х.Жекей, УИХ-ын гишүүн


Баянхонгор аймаг

  1. Г.Занданшатар, УИХ-ын гишүүн,
  2. Б.Батцэцэг, Мөнхийн үсэг группын Ерөнхий захирал


Булган аймаг

  1.  Ц.Гарамжав, ЭБЭХ-ний дэд сайд


Говь-Алтай аймаг

  1. Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд / Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, БХ-ын сайд


Дархан-Уул аймаг

  1. Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, Сангийн сайд
  2. Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн


Дорноговь, Говьсүмбэр

  1. Ц.Анандбазар, Сод Монгол группын захирал


Дорнод

  1. Б.Ундармаа, БСШУ-ны дэд сайд
  2. Н.Номтойбаяр, НХХ-ийн дэд сайд


Дундговь

  1.  Б.Амарсанаа, МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгч


Завхан аймаг

  1. Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн
  2. Д.Балдан-Очир, УИХ-ын гишүүн


Орхон аймаг

  1. Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн
  2. О.Содбилэг, НИК группын захирал


Сэлэнгэ аймаг

  1. Ж.Эрдэнэбат, Аймгийн засаг дарга
  2. Г.Буяндорж, Ноёд группын Ерөнхий захирал


Сүхбаатар аймаг

  1. Л.Мөнхбат, Одкон ХХК-ийн Ерөнхий захирал


    Төв аймаг

    1.  Н.Энхболд, УИХ-ын дэд дарга
    2. С.Батболд, УИХ-ын гишүүн


    Увс аймаг

    1. Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга
    2. Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн


    Ховд аймаг

    1. Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга
    2. С.Бямбацогт, УИХ-ын гишүүн


    Хэнтий аймаг

    1. Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн
    2. Н.Ганбямба, УИХ-ын гишүүн


    Хөвсгөл аймаг

    1.  Л.Энх-Амгалан, MCS группын дэд ерөнхийлөгч
    2.  Д.Батхуяг, Ерөнхий сайдын зөвлөх


    Өвөрхангай аймаг

    1. С.Чинзориг, Ерөнхий сайдын зөвлөх
    2. Н.Баянсайхан, “Боярсконстракшн” ХХК-ийн захирал


    Өмнөговь аймаг

    1.  Х.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн

    Улаанбаатар хот

    Баянгол дүүрэг

    1. Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн
    2.  Б.Лхагважав, Ерөнхий сайдын зөвлөх

    Баянзүрх дүүрэг

    1. Д.Арвин, УИХ-ын гишүүн
    2. Б.Батзориг, Дүүргийн засаг дарга
    3.  Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн

    Сүхбаатар дүүрэг

    1.  Д.Цогтбаатар, БОАЖ-ийн сайд
    2. Ч.Ганхуяг, Сангийн дэд сайд

    Сонгинохайрхан дүүрэг

    1. Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд
    2. Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал,
    3.  Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд

    Хан-Уул дүүрэг

    1. Т.Насанхүү, Монфрэш группын Ерөнхий захирал
    2.  Б.Саранчимэг, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч,

    Чингэлтэй дүүрэг

    1. Д.Зоригт, УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд
    2.  Г.Мөнхбаяр, Нийслэлийн засаг дарга

    Листээр орох лидерүүдийн жагсаалт

    1. С.Батболд, МАН-ын дарга, Ерөнхий сайд
    2. У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
    3.  М.Энхболд, УИХ-ын гишүүн, Шадар сайд
    4.  Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
    5. С.Баяр, УИХ-ын гишүүн
    6. Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн
    7.  Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд
    8.  Н.Багабанди, МУ-ын Ерөнхийлөгч асан
    9. Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга
    10.  Ц.Сүхбаатар, Нарийн бичгийн дарга
    11. Б.Сарангэрэл, Нарийн бичгийн дарга
    12.  Н.Оюун-Эрдэнэ, НАМЗХ-ны ерөнхийлөгч
    13.   Ш.Сайхансамбуу, УИХ-ын гишүүн
    14.   Ё.Отгонбаяр, БСШУ-ны сайд
    15.  Р.Буд УИХ-ын гишүүн
    16.  Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн
    17. Ц.Цэнгэл, УИХ-ын гишүүн
    18. Д.Очирбат, УИХ-ын гишүүн
    19. Д.Одбаяр, УИХ-ын гишүүн
    20. Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн
    21. А.Тлейхан, УИХ-ын гишүүн
    22. Д.Дондог, УИХ-ын гишүүн
    23. Д.Загджав, УИХ-ын гишүүн
    24. Х.Наранхүү, УИХ-ын гишүүн
    25. Р.Раш, УИХ-ын гишүүн
    26. Н.Жанцанноров, Хөгжмийн зохиолч
    27. Н.Сувд, жүжигчин
    28. Ж.Оюунгэрэл, Петровис ХХК-ийн Ерөнхий захирал
    29.  Ц.Цогзолмаа, Нийслэлийн засаг даргын орлогч
    30. Ж.Цолмон, ЭМ-ийн дэд сайд
    31. В.Удвал, ХЗДХ-ийн дэд сайд,
    32. Ж.Сауле, ХХААХҮ-ийн дэд сайд
    33. Б.Долгор, Ерөнхий сайдын ахлах зөвлөх
    34. Ш.Баярсайхан, Номин холдинг группын ерөнхий захирал,
    Эх сурвалж: http://www.24tsag.mn/
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж