Тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тэдэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар үндэслэн буруутгаж байгаа юм. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс-Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсны саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, нийслэлийн прокурорын газрын гадаа жагсаал зохион байгуулахдаа прокурорын биед халдсан хэрэгт буруутгагджээ. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцох юм байна.
Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 17-нд болох байсан шүүгдэгч нар өмгөөлөгдөөсөө татгалзсан учраас ийнхүү хойшлоод байсан билээ. Мөн шүүгдэгч З.Баянсэлэнгэ цагдан хорих 111 дүгээр төвд хоригдож байгаа юм. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны дараа жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгаж 14 хоногоор цагдан хорихоор болсон билээ.