Роберто Манчини “Сити”-д үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Роберто Манчини “Сити”-д үлдэнэ

Энэ улирлын Премьер лигийн дөрөвдүгээр байраа “Тоттенхэм”-д алдаж, ирэх улирлыг Европын лигт өнгөрүүлэх болсон ч “Манчестер Сити” багийн менежер Роберто Манчини ирэх улиралд ч энэ багийг удирдана гэж тус клубын тэргүүн Халдун Аль Мубарак мэдэгдлээ. Өнгөрсөн лхагва гаригт Аваргуудын лигийн эрх бүхий дөрөвдүгээр байрын төлөө “Тоттэнхем”-д талбай дээрээ 1:0-ийн харьцаатай хожигдсон ч Мубаракийн хэлснээр итали мэргэжилтэн “Сити”-д яг тохирох хүн нь гэнэ. Энэ улирлын дундуур Манчини тус багт ирснээр багийн тоглолт, уур амьсгал, зохион байгуулалт гээд бүх зүйл огт өөр болсон гэнэ.. Мэдээж өнгөрсөн улиралд 10-р байрт орж байсантай харьцуулахад “Манчестер Сити” энэ улирлыг тавдугаар байраар өндөрлүүлж байгаа нь сайн амжилт. Гэхдээ Шейх Мансур бин Заяад аль Нахиягийн зарцуулж байгаа асар их хөрөнгө мөнгө клубыг Англид төдийгүй Европын төвшинд топ баг байхыг зорьж байгаа. Тиймээс ч багийн тэргүүний мэдэгдэж байгаагаар энэ зун дахиад асар их хөрөнгө мөнгийг супер оддыг авчрахад зарцуулах аж. Харин Манчинигаас ирэх улирлын тухай асуухад “Мэдээж. эргэлзээгүй би багтаа үлдэнэ. Гэхдээ энэ улиралд би өөр хүний босгосон багийг удирдсан. Харин ирэх жил би багийн суурийг өөрөө тавих болно” гэжээ. Цуу яриагаар “Сити” энэ зуны солилцоо наймаанд 200 сая фунт гаргаж магадгүй аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж