Н.Энхбаяр өнөөдрөөс өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр өнөөдрөөс өлсгөлөн зарлана

МАХН-ын дарга Н.Энхбаяр авилгалын хэргээр Төв аймгийн урьдчилан хорих төвд цагдан саатуулагдаад 20 хонож байгаа билээ. Тэрээр өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлахаар болсон гэдгээ өмгөөлөгчдөө мэдэгджээ. Түүнд албаны хүмүүс 36 хуудас бүхий хавтаст хэрэг өгч, гурав хоногийн хугацаанд танилцахыг шаардсан гэнэ. Гэхдээ энэ нь баталгаажаагүй мэдээлэл бөгөөд АТГ-аас хандсан уу, прокурорын байгууллагаас уу гэдэг нь тодорхойгүй байна. Эх сурвалжуудын хэлснээр хавтаст хэргийн материалыг өгөхдөө “Энэ сард багтаан шүүх хурлыг хийнэ” гэж мэдэгдсэн гэх мэдээлэл ч байна. Анх түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргасан юм. Харин энэ хугацаа дуусгавар болоход хоёр сарын турш хорихоор болсон билээ.

Л.Xалиу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж