Баруун зүгийн нутгаар үүлшинэ, нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn