Google бүгдийг хадгалж үлдэх боломж олголоо

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Google бүгдийг хадгалж үлдэх боломж олголоо

Google компани Drive нэртэй шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Google компанийн хэрэглэгчиддээ барьж буй энэ удаагийн бэлэг нь интернэт ашиглах боломжтой ямар ч газраас өөрийн хүссэн файлаа интернэтэд байршуулж, хадгалж тэндээсээ хүссэн зүйлээ шейрлэх боломж  аж.

Тус компанийн Ерөнхий инженер Мюррэй Винс “Бид эхний удаад 5GB багтаамж бүхий эрхийг хүн бүрт үнэгүй өгч байгаа. Google Drive үйлчилгээг PC болон Mac, iPhone, iPad, Android үйлдлийн системтэй төхөөрөмжүүдээс шууд ашиглах боломжтой. Энэ үйлчилгээний хамгийн том ач холбогдол нь таны файл аюулгүй, найдвартай газар хадгалагдах боломжтой боллоо. Таны гар утас, компьютер эвдэрч эсвэл хаяж гээхэд дээр нь хадгалагдаж байсан файлуудаа эргүүлж олж авах, сэргээх боломжгүй болдог. Харин Google Drive таныг дээрх эрсдэлээс хамгаалж байгаа юм” хэмээжээ. Дашрамд дурдахад, Танд 5GB багтаамж чамлалтай санагдаж байвал сард 2.5 ам.долларын төлбөр төлөөд 25 GB болгох боломжтой гэнэ.
 

Х.Ананд

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж