Сэжигтнийг камерт нь мартаж орхижээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Сэжигтнийг камерт нь мартаж орхижээ

Хар тамхины хэргээр байцаагдаж байсан нэгэн этгээдийг мөрдөгч камерт хийж түгжсэнээс таван хоног шээсээ ууж амь гарсан гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд хар тамхины хэргээр байцаагдаж байсан Дэниэль Чонг гэгчийг мөрдөн байцаагч камерт түгжээд мартаж орхижээ. Чонг таван хоног камерт түгжигдэхдээ долоон кг турсан бөгөөд харангадаж үхэхгүйн тулд гуравдахь өдрөөсөө шээсээ ууж эхэлсэн байна. АНУ-ын Хар тамхины хэргийг мөрдөн шалгах газар Чонгийг камерт хорьсон хэргийг мөрдөн шалгаж байгаа гэнэ. Дэниель Чонг  гэрт нь нэгжлэг хийх зөвшөөрлийн дагуу баривчилсан есөн этгээдийн нэг аж. Тэрбээр сүүлд мэдүүлэг өгөхдөө “Тэд намайг камерт түгжчихээд мартчихсан. Би үхтэлээ хашгирсан ч хэн ч намайг хайхраагүй” гэжээ. Хар тамхины хэргийг мөрдөн шалгах газраас мэдэгдсэнээр сэжигтнүүдийн гэрээс 18,000 ширхэг марихуан, мансууруулах төрлийн зүйл, зэвсэг олсон байна. Дэниэлийг камераас гаргах үед бөөрний дутагдалд орж, ухаан алдсан байжээ. Түүнийг эмнэлэгт шууд хүргэж, гурван хоног эрчимт эмчилгээ хийсэн гэнэ. Аргаа барсан Дэниэль гараа зүсч, “Уучлаарай, ээжээ” гэж шивсэн аж. Дэниэлийн өмгөөлөгч энэ асуудлаар Холбооны шүүхэд гомдол гаргахаар болжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж