“Шинэ цагийн бүлгийн удирдагч” гэсэн нэртэй уг сургалтад шинэ цагийн бүлгийн удирдагчийн зайлшгүй мэдвэл зохих хүүхэдтэй ажиллах арга ажиллагаанд нь зөвлөмж өгөх, нөгөөтэйгүүр улс орнуудын бүлгийг удирдагч нар харилцан бие биенээсээ суралцахад энэ сургалтын зорилго оршиж байгаа аж. Уг сургалтад ОХУ, БНХАУ, Австрали, Ветьнам, АНУ, Англи, Хонг-Конг-оос болон Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй зуслангийн залуу бүлгийн удирдагч багш нар хамтарч оролцох юм байна. Түүнчлэн, энэхүү сургалт зөвхөн англи хэл дээр явагдах юм байна. Уг сургалтыг олон улсын төвшинд хамгийн шилдэг хэмээн үнэлэгддэг Канадын хүүхдийн зуслангийн захирал буюу Олон улсын зуслангийн холбооны нарийн бичгийн дарга Жоги Жогерсон хэмээх хүн удирдана. Мөн Австралийн зуслангийн холбооны гүйцэтгэх захирал Дэвид ирж хичээл заана. Энэхүү хичээлийн явцад Монголын зуслангуудын туршлагыг сурталчлах ажлыг зохион байгуулах гэнэ.
Уг сургалтад оролцогчид энэ сарын 10-нд Монгол Улсын Засгийн газрын ордоны үйл ажиллгаа болон Цонжинболдог цогцолбор, 13-р зуун төвүүдээр айлчлан Монгол орны соёл, ар түмний амьдралтай танилцана.
“Найрамдал” төв ирэх зургаадугаар сарын 2-ноос эхлэн арван ээлжээр 5000 гаруй хүүхдийг зуны үйл ажиллагаагаандаа хамруулахаар төлөвлөжээ. Мөн гурван ээлжийг олон улсын төвшинд зохион байгуулан 600 гаруй гадаадын хүүхдийг амраана. Найрамдал төвд ирэх наймдугаар сарын 20-25-ны өдөр ЮНЕСКО-гын Азийн орнуудын дунд зохион байгуулдаг хүүхдийн урлагийн наадмыг хоёр дахь удаагаа хийхээр болжээ.