Эрчим хүчний салбарын томоохон хөрөнгө оруулагч “Кон Эдисон” компани “ThinkEco” байгууллагаас санаачлан “Cool NYC” хэмээх Нью-Йорк хотын эрчим хүчийг хэмнэх төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төслөөр нийт 10.000 модлет үнэгүй тараах юм байна. Модлет гэдэг нь 2010 оны шилдэг 10 “ногоон” бүтээгдэхүүний нэгээр шалгарсан ухаалаг цахилгаан залгуур юм. Энэхүү ухаалаг залгуурыг гэр болон албан тасалгааныхаа хэдэн ч зал гуурт дав харлаж залгаж болох гэнэ. Цахилгаан хэрэгслийн ашигласан эрчим хүч, зарцуулалтад уг модлет мониторинг хийж, мэдээлэл цуглуулахаас гадна хянадаг байна. Тухайлбал, Нью-Йорк хотын дэлгүүр, номын сан, албан байгууллага гээд бүх газарт байрлах агаар сэрүүцүүлэгч тухайн газарт хүнгүй, гадаа сэрүүн байсан ч ажиллаж л байдаг. Тэгвэл энэ зун модлетийг залгаснаар шаардлагагүй үед агаар сэрүүцүүлэгчийг унтрааж, үргүй урсах цахилгаан эрчим хүчийг их хэмжээгээр хэмнэнэ хэмээн тооцоолжээ. “Cool NYC” төслийг хэрэгжүүлснээр агааржуулагч ажиллуулахад зарцуулсан эрчим хүч, мөнгийг 20 хүртэл хувиар хэмнэх юм байна.