LG ирээдүйн технологийг дүрслэв

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

LG ирээдүйн технологийг дүрслэв

БНСУ-ын Ёсү хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-нд “Life is Green” үзэсгэлэн нээгдэх гэж байна. Энэ үзэсгэлэнд “LG” группийнхэн бусдаас онц гой, содон бүтээгдэхүүнтэй оролцохоо мэдэгдэв. Тэд 2050 онд бид ямар цахилгаан бараа хэрэглэхийг өнөөдөр харах боломж олгожээ. Тус компанийн инженерүүдийн зохион бүтээсэн олон бүтээл дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа гэнэ. Интернэтэд холбогдоогүй ч эзэндээ байрлал, зам зааж өгдөг нүдэнд үл үзэгдэх туслахыг 2050 онд бид хэрэглэх аж. Мөн харанхуй орчинд ормогц автоматаар гэрэл гаргадаг жирийн нүдний шилнээс гадна хүний харж буй өнгийг мэдэрч яг адил өнгө гаргадаг үзэг гэх мэт бүтээлээ олонд танилцуулах юм. Уг үзэсгэлэнгийн гаднах орчныг LG-ийнхэн хариуцаж ажиллажээ. Үзэсгэлэнгийн танхим дөрвөн давхар байшинтай дүйцэх өндөр бөгөөд гадна талын хана даган урсах усны дуслуудад ирээдүйг харуулсан бичлэг гаргах юм байна. Мөн танхимын гэрлийн бүрхүүл бүрээс үзэсгэлэнгийн тухай мэдээ мэдээллийг дүрстэйгээр харах бо лолцоотой аж. “Бидний хийсэн эдгээр зүйлс 2050 онд гэхэд бодит хэрэглээ болно” гэж “LG” группийн инженер Ён Мин сэтгүүлчдэд ярьжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж