“Эх орноо худалдсан хулгайчтай нь хамт шалгаарай”

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

“Эх орноо худалдсан хулгайчтай нь хамт шалгаарай”

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахтай холбоотой асуудал чуулганы нэгдсэн хуралдаанд “улаан хэрүүл” үүсгээд байна. Бие биенээ албан тушаал хашиж байхдаа идэж уусан гэж зарлаж, энэ явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Шалгаарай, шалгуулахад сандрах юм алга. Харин эх орноо худалдсан хулгайчтай нь хамт” шалгаарай гэсэн бол УИХ-ын гишүүн З.Алтай Ц.Нямдорж сайдыг хамгаалан “Дөрвөн жил хамт нэг ангид суучихаад үгийн алдаан дээр нь дөрөөлөн ангийнхаа нэг хүүхдийн бөөрийг гаргах гээд, ухамсрын шанааг өдөржингөө л өглөө. Дөрвөн жил та нараас хэн нь ёс зүйтэй байсан юм, хэдэн зуугаар нь хусаад идээ биз дээ. Би бол Ц.Нямдоржид өртэй хүн биш, гол нь огцруулах үндэслэлийг нь сонсохоор унтаж байсан ч гэнэ үү, тийм нэг зүйлээр буруутгаад байна. Хариуцлага ярих юм бол олон хүнтэй хариуцлага тооцох ёстой. Ардчилсан намынхан та нар дөрвөн жилийн 3.6 жилд нь Засгийн газарт ажиллахдаа юу хийж хэвтсэн юм, худлаа Н.Алтанхуяг нь “Намайг Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажил алъя даа” гэмээр байсан, Ц.Нямдоржийн мэдэлд очоод сөнөчихсөн юм шиг яриад. Сонгууль дөхчихсөн учраас л худлаа шоудаад байна ш дээ. Тэр гишүүний бүрэн эрх мэрх ч гэх шиг, гэмтэж бэртчихсэн ч юм шиг, хөгийн юмнууд ярьж гомдоллоод. Хариуцлага тооцвол бүгдэд нь тооц, сайд Ц.Нямдоржийг огцрууллаа гэхэд оронд нь хэнийг тавих гээд бөйгаа юм. Тэртэй тэргүй хариуцлагыг би үүрье гэж албан ёсоор хэлээд байхад утгагүй дайраад. Тэгж яривал хувийн өс хонзон авах гэсэн хөгийн хулгайчууд та нар дотор байгаа шүү, шударга л бай л даа.

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж