Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны хуралдаан өнөөдөр болж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргажээ. Хяналтын хорооноос дээрх шийдвэрийг гаргахдаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нар нь УИХ дахь МАН-ын бүлгээс гарч, мөн нэг нь МАХН-ын нарийн бичгийн даргаар сонгогдсон тул эл үндэслэлүүдийг иш болгосон юм байна. Харин одоо Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооныхон эл шийдвэрээ Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдэд танилцуулах аж.
Г.ДАРЬ