“Solo” богино хэмжээний шинэ кино мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

“Solo” богино хэмжээний шинэ кино мэндэллээ

“Анхны болзоо” хэмээх богино хэмжээний кино нь онлайнаар хамгийн их эрэлттэй байсан киноны нэг байсан. Энэ кинонд үргэлжлэл байгаа эсэх нь бүгдэд сонин байсан. Тэгвэл тус киног бүтээсэн найруулагч Б.Чингүүний ээлжит богино хэмжээний киног манай сайт уншигчдадаа толилуулх гэж байна. Тус богино хэмжээний кино нь “Анхны болзоо” киноны өмнөх анги болох бөгөөд “Solo” гэдэг нэртэй юм. "Solo" гэдэг нь хөгжмийн хэлээр ганцаарчилсан тоглолтыг хэлдэг. Тэр ч утгаараа кинон дээрх Билгүүний амьдрал харанхуйд ганцаараа амьдардаг. Гэтэл түүнтэй адил Зулаа гэдэг бүсгүй хэдий хараатай ч түүний амьдрал сохорсонтой ялгаагүй. Уг кинон дээр гарч байгаа Билгүүн гэдэг "Анхны болзоо" кинон дээр гарсан Билгүүн гэсэн дүрүүд нь нэг хүн юм. Нэг ёсондоо энэ хүний амьдрал хэдэн жилийн өмнө ямар байдалтай байсанг харуулж байгаа юм. Хэрэв сайн харвал түүний сандалны ард байгаа улаан ороолтыг "Анхны болзоо" богино хэмжээний кинон дээр зүүсэн байгаа харагддаг. Өнөөдөр монголын кино урлаг эрчимтэй хөгжиж байгаа ч богино хэмжээний кино, анимешн гэсэн төрлүүдийн хувьд учир дутагдалтай байгаа. Тэгвэл энэ орон зайг бага ч гэсэн нөхөж буй залуу найруулагч Б.Чингүүний шинэ уран бүтээлийг үзэхийг хүсвэл та энд дарна уу. 

М.Дөлгөөн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж