Фабрис Муамба эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Фабрис Муамба эргэн ирлээ

Английн Премьер лигийн хүрээнд өнгөрсөн шөнө болсон “Болтон Вандерерс” болон “Тоттенхэм” багийн тоглолтын өмнө Фабрис Муамба талбайд гарч, хөгжөөн дэмжигчдэд хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр цэнгэлдэхэд цугласан үзэгчдэд өөрийнх нь төлөө залбирч байсан талархал илэрхийлсэн байна.

Өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд FA Cup-ын дөрөвний нэг шигшээд “Тоттенхэм”-ийн талбайд хийсэн тоглолтын үеэр гэнэт зүрх нь зогсч, бүхнийг шоконд оруулсан Муамба 78 минутын турш зүрх нь зогссон. Түүнийг гайхалтай гэмээр аз дайрч, эмнэлгийн тоног төхөөрөмж, өндөр ур чадвартай эмч нарын ачаар хорвоод дахин ирсэн юм. 24 настай залуу хамгаалагч 46 өдрийн дараа ийнхүү хөлбөмбөгийн ногоон зүлгэн дээр дахин гишгэж байгаа юм.

Конго гаралтай Английн хөлбөмбөгч тэрбээр зүрх нь дахин хүнд ачаалал авч чадахгүй болсон учраас ойрын үед талбайд гарч, тоглохгүй нь тодорхой. Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө эмнэлгээс гарсан юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж