
Өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд FA Cup-ын дөрөвний нэг шигшээд “Тоттенхэм”-ийн талбайд хийсэн тоглолтын үеэр гэнэт зүрх нь зогсч, бүхнийг шоконд оруулсан Муамба 78 минутын турш зүрх нь зогссон. Түүнийг гайхалтай гэмээр аз дайрч, эмнэлгийн тоног төхөөрөмж, өндөр ур чадвартай эмч нарын ачаар хорвоод дахин ирсэн юм. 24 настай залуу хамгаалагч 46 өдрийн дараа ийнхүү хөлбөмбөгийн ногоон зүлгэн дээр дахин гишгэж байгаа юм.
Конго гаралтай Английн хөлбөмбөгч тэрбээр зүрх нь дахин хүнд ачаалал авч чадахгүй болсон учраас ойрын үед талбайд гарч, тоглохгүй нь тодорхой. Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө эмнэлгээс гарсан юм.
Score Studio