Sony хэт нимгэн лэптопоо толилууллаа

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Sony хэт нимгэн лэптопоо толилууллаа

Японы Sony корпораци ультра нимгэн лэптопын зах зээлд өрсөлдөхөөр анхны лэптопоо толилуулж байгаа талаар корпорацийн сайтад албан ёсоор мэдээлжээ.

Sony Vaio T загварын лэптоп нь метал гадаргуу бүхий их биетэй бөгөөд 17,8 мм зузаантай юм. Ер нь ультра нимгэн лэптопын зузаан 20 мм-ээс хэтрэхгүй байх ёстой юм байна. xLOUD болон  Clear Phase зэрэг дэвшилтэт технологитой энэ лэптоп web-camera болон мэдрэмтгий дэлгэцтэй бөгөөд  лэптопын жин батарейн хамт 1,6 кг аж

“Rapid Wake + Eco” хурдан үйлдэлт системтэй энэ лэптоп есөн цагийн турш ажиллах хүчин чадалтай гэнэ.  Sony Vaio T загварын лэптопыг энэ тавдугаар сарын сүүлээр Европын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үнэ нь нэг мянган доллараас хэтрэхгүй гэж сайтад бичжээ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж