
Sony Vaio T загварын лэптоп нь метал гадаргуу бүхий их биетэй бөгөөд 17,8 мм зузаантай юм. Ер нь ультра нимгэн лэптопын зузаан 20 мм-ээс хэтрэхгүй байх ёстой юм байна. xLOUD болон Clear Phase зэрэг дэвшилтэт технологитой энэ лэптоп web-camera болон мэдрэмтгий дэлгэцтэй бөгөөд лэптопын жин батарейн хамт 1,6 кг аж
“Rapid Wake + Eco” хурдан үйлдэлт системтэй энэ лэптоп есөн цагийн турш ажиллах хүчин чадалтай гэнэ. Sony Vaio T загварын лэптопыг энэ тавдугаар сарын сүүлээр Европын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үнэ нь нэг мянган доллараас хэтрэхгүй гэж сайтад бичжээ.
Н.ТУНГАЛАГ