
«Манай оронтой технологийн чиглэлээр хамтран ажиллахад хамгийн гол нь гаалийн өндөр татвар саад болж байгаа бөгөөд Орос улсын хилийн дэргэдэх “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд оросын ажил хэргийн төвийг ашиглалтанд оруулвал мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч Оросын хосгүй технологиуд Монголын зах дээр чөлөөтэй итгэлтэй гарах бүрэн боломжтой болно хэмээн Монголын зах зээлд нилээд амжилттай олон жил ажиллаж байгаа “Аккумуляторын технологиуд” компаний орлогч захирал Иван Колесник онцолжээ. Өнөөдөр “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд Хятад улсын гурван төлөөлөгчийн газар нээгдээд ажиллаж байна. Тэгвэл Оросын хоёр компаний төлөөлөгчийн газар одоогоор ажиллаж байна. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, оросын ажил хэрэгч төвийг байгуулахад ердөө нэг сая ам, доллар шаардагдах гэнэ. Гэхдээ энэхүү ажил хэрэгч төвийг хэрэгжүүлвэл богино хугацаанд зардлаа нөхөж олох боломжтой гэж тэд үзэж байгаа юм байна.