Он гарсаар хилийн дээс алхаж, Тайландад олон улсын тамирчидтай бэлтгэл хийж, туршлага хуримтлуулсан Монголын байт харвааны шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд Туркийн Анталия хотноо “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцож байна. Тус тэмцээн нь 2012 оны “Дэлхийн цом”-ын хоёр дахь цуврал юм. Хэдийгээр олимпийн эрх олгохгүй ч тамирчдын хувьд олимпийн өмнөх ээлжит сорил болж буй. Тэмцээн тавдугаар сарын 6-нд өндөрлөнө.
Дашрамд дуулгахад, Лондонгийн олимпийн наадмын байт харвааны хувийн харваанд хоёр эрх аваад буй Монголын байтынхны дараагийн зорилго ирэх зургадугаар сарын 18-25-нд болох олимпийн эрх олгох багийн тэмцээн гэнэ. Хувийн харваанд хоёр тамирчнаа олимпийн талбарт сойх эрхтэй болсон байтынхан багийн төрөлд ч мөн эрэгтэй, эмэгтэй багаар оролцох зорилго тавин ажиллаж буй ажээ.
С.ЦЭЛМЭГ