Эрчүүд яагаад ресторанд орохдоо бусдыг харж, ажиглаж болохуйц суудалд суудаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Эрчүүд яагаад ресторанд орохдоо бусдыг харж, ажиглаж болохуйц суудалд суудаг вэ?

Хэдэн жилийн өмнө энэхүү “Генетекийн ой ухаан” байдаг гэдэгт итгэж үнэмшихээр явдал надад тохиолдсон юм. Тэр үед би нэг зохиолч-багш залуутай найзалдаг байсан юм. Бид гадагш оройн хоол идэх болгондоо тохиолддог нэг сонин зүйлийг би ажигласан юм. Ресторанд орж ирэхэд зөөгчийн санал болгосон сандал хаашаа ч харсан ба би суудаг байв. Гэтэл намайг хана руу харсан суудалд суух бол найз залуу маань дуугүй л суудаг, харин миний суудал рестораныг бүхэлд харж болохоор суудал байвал тэр суудлаа солихыг гуйдаг байв. Нилээд хэдэн удаа ийм зүйл тохиолдоход би дургүйцээгүй боловч нэг орой миний гөжүүд зан хөдөлсөн үед тэр надаас рестораныг бүхэлд нь харж болох суудлыг минь сольё гэж гуйхад нь би түүнд “Би энэ суудалд сумаар байна. Чи дандаа л сайхан суудалд сууж, хүн бүрийг ажиглан харж байдаг. Энэ удаа би энд суумаар байна” гэлээ.

Ингээд найз залуу минь миний эсрэг суудалд буюу нуруугаа рестораны заал руу харуулан суув. Бид ч хоолоо захиалан, би өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа болон бусад аар саар зүйлсийг ярих зуураа түүнийг нэг л тааламжгүй байгааг мэдэрсэн юм. Тэр дороо хавчигнаад л нэг л хачин байв. “Яагаад хачин царай гаргаад байгаа юм бэ?” гэж би түүнээс асуухад.

“Би энэ суудалд сууж чадахгүй нь ээ, надад нэг л аятайхан санагдахгүй байна” гэж тэр хэлэв.

“Би чамайг ойлгохгүй байна. Наад суудалд чинь суухад юу нь тийм эвгүй байгаа юм бэ?” гэхэд тэр.

“Би юу ч харж чадахгүй байна шүү лээ. Ийм том заал руу нуруугаа харуулан сууж байгаа нь надад нэг л эвгүй санагдаад байна” хэмээв.

Ингээд хагас цагийн турш бид нуруугаа бусад руу харуулан суух нь яагаад найз залууд маань тааламжгүй сэтгэгдэл төрүүлж байгаа тухай ярилцсаны эцэст бид хоёрыг хоёуланг маань гайхашруулсан дүгнэлтэд хүрсэн юм. Найз залуу маань урьд өмнө нь энэ тухай бодож байгаагүй ч гэлээ тэр ямар нэг өрөө, ресторан, үдэшлэг ер нь хаа ч байсан бусдыг харж болохоор байрлалыг эзэлдэг байжээ. Хэдийгээр тэр тухайн нөхцөлд ямар ч аюулгүй гэдгийг мэдэж байсан ч гэсэн бусдыг харж, хянаж чадахгүй үед нэг л тайван байж чаддаггүй ажээ. Яг л түүнд хэн нэгэн нь “Анхаарал болгоомжтой бай!” хэмээн сануулж буй мэт.

Та түүнийг “Сүрхий хүн болох гэж ядаж байгаа юм” гэж бодож болох ч тэр  боловсролтой ухаалаг залуу байсан юм. Аав нь ч юм уу эсвэл хэн нэгэн нь түүнд ийм байрлалд сууж байх ёстой гэж хэлж байгаагүй бөгөөд намайг түүний энэ байдлыг анзаарч мэдэх хүртэл тэр өөрөө ч үүнийгээ мэддэггүй байсан. Ингээд бид дээрх явдлыг “Агуйн ам руу нуруугаа харуулж суухгүй байх” гэсэн өвөг дээдсээс уламжилж ирсэн “генетекийн ой ухаан”-тай холбож тайлбарлахаас өөр аргагүйд хүрсэн юм.

Тэр цагаас хойш би эрчүүдээс ресторанд ямар суудалд суух дуртай болохыг нь асуудаг болсон бөгөөд тэдний дийлэнхид хуруугаа бусад руу харуулж суух нь таалагддаггүй бөгөөд бусад руу харж суух нь тэдэнд илүү тааламжтай байдгийг батлан хэлсэн юм. Та үүнийг туршаад үзэж болох юм. (Хэрвээ та эр хүнийг эвгүй байдалд оруулья гэвэл түүнийг нуруугаа бусад руу харуулсан суудалд суулгаад үз, тэр үед та түүнийг дороо хавчигнахыг нь харах болно!)

Асуулт Самбар форумаас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж