Сайд Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Сайд Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт зарлагдсан ч 35 минутаар хоцорч эхэллээ. Тус хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. МАХН-ын дарга Н.Энхбаярыг дөрөвдүгээр сарын 13-нд баривчлах явцад цагдаагийн байгууллага нь хүний эрхэнд бүдүүлгээр халдсан, хууль бус ажиллагааг явуулсан гэдэг үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлгийн найман гишүүн дээр нь УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нэгдэн сайд Ц.Нямдоржийг огцруулах төслийг өргөн мэдүүлсэн юм. Гэвч огцруулах төсөл мэдүүлсэн гишүүдээс УИХ-ын гишүүн Р.Раш, Д.Балдан-Очир нар буцаж, сайд Ц.Нямдоржийг авч үлдэх кноп дарахаа илэрхийлээд байгаа бол О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-ын бүлгээс гарч, МАХН-ын гишүүнчлэлээ сэргээн МАН-тай үзэлцэхээ мэдэгдээд буй билээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж