Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Дэлхийн олон улс оронд хэвлэл нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж, олон нийтийн дуу хоолой болсон хэвлэл мэдээллийг мөрдөж хавчин, санхүүгийн эх үүсвэрийг нь боомилж, үйл ажиллагааг нь хааж, сэтгүүлч сурвалжлагч, хэвлэн нийтлэгчдийг айлган сүрдүүлж, барьцаалж, амь насанд нь халдах явдал байсаар буйг дэлхий нийтэд анхааруулахын тулд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдөр эрх баригчдад хэвлэлийн эрх чөлөөг дээдлэхийг сануулж байдаг.


Дэлхийн хэвлэн нийтлэгчдийн холбооноос хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан гаргасан зурагт хуудаст Засгийн газрууд үнэний дууг хориход хууль, цаазыг ашиглаж, Африкийн зарим оронд үг хэлэх эрх чөлөөг гэмт хэрэгт тооцож, Пакистанд сэтгүүлчдийн амийг хөнөөж, Мексикийн хар тамхины нууц сүлжээ сэтгүүлчдийг сүрдүүлж заналхийлж буйг харуулжээ.


Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж