Гар утасны зах зээлд Samsung тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Гар утасны зах зээлд Samsung тэргүүллээ

Ухаалаг гар утасны дэлхийн зах зээлд Samsung Electronics компани Apple компанийг ардаа орхин тэргүүлсэн байна.

Энэ оны нэгдүгээр улирлын борлуулалтаар Samsung Electronics компани 42,2 сая ухаалаг гар утас худалдаалсан үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдсэн гэж IDC судалгааны байгууллагаас мэдэгдлээ. Өмнө нь Өмнөд Солонгосын энэ компани бүх төрлийн гар утасны худалдаагаар өрсөлдөгчдөө давамгайлж байсан юм.

Samsung Electronics компанийн ухаалаг гар утасны худалдаа ингэтлээ өссөн нь Galaxy гар утасны хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм байна.

Ухаалаг гар утасны нийлүүлэлтээр тэргүүлдэг таван компаниар Samsung Electronics, Apple, Nokia, RIM болон HTC компаниудыг IDC судалгааны байгууллага нэрлэсэн ажээ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж