Дэвид Бекхэм 37 нас хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Дэвид Бекхэм 37 нас хүрчээ

Их Британийн “Алтан хөлт” хөлбөмбөгч
Дэвид Бекхэм 37 нас хүрчээ. Тансаг машины цуглуулгатай, банкиндаа сая
сая фунт стирлингийн хөрөнгөтэй түүнд гэр бүлийнхэн нь төрсөн өдрийн
бэлэг
сонгох амаргүй байдаг гэнэ. Өчигдөр 37 насныхаа төрсөн өдрийг
тэмдэглэсэн Дэвид “Facebook”-тээ бэлэг сэлтэн дунд умбасан зургаа
тавьжээ. Байхгүй юм байхгүй Дэвидэд хүүхдүүдийнх нь гараараа бичсэн
төрсөн өдрийн мэндчилгээтэй ил захидал, Мэжик Жонсоны гарын үсэгтэй
сагсан бөмбөгийн жерси хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. NBA-ийн од
Мэжик Жонсоны гарын үсэгтэй жерсиг тэрбээр амьдралдаа авч байсан төрсөн
өдрийн бэлэгнүүдээс хамгийн сайхан нь гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж