Тувад болсон барилдаанд Увсын бөх түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Тувад болсон барилдаанд Увсын бөх түрүүлэв

ОХУ-ын Тува улсад өчигдөр буюу 5 сарын 1-нд болсон Хуреш бөхийн барилдаанд Монголоос /Увс аймаг/ оролцсон бөгөөд Увс аймгийн Малчин сумын харъяат Монгол улсын начин Ө.Сумъяа 45-аас дээш насны бөхчүүдийн барилдаанд түрүүлж УАЗ машинаар шагнуулжээ. Уг "Хуреш" бөхийн барилдаанд Монгол улсын аварга бөх С.Мөнхбат, Монгол улсын заан, Тува улсын Гавъяат тамирчин Д.Бумбаяр нар хүндэт зочноор оролцож Тува улсын Засгийн газрын Тэргүүн Ш.В.Кара-оол тэдэнд хүндэтгэл үзүүлжээ. Увс аймгаас БТС-ын газрын дарга Д.Төрмөнх, аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон бусад залуу бөхчүүд оролцсон  байна.
 
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж